Хүнсний хангалтын шуурхай штаб ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-16 15:12:33

Дорноговь /МОНЦАМЭ/.Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комиссоос аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлыг сахиулан ажиллаж байна.

Мөн ард иргэдийг өргөн хэрэглээний хүнсний бараагаар тасалдуулахгүй байх, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх,  чиглэлээр аймгийн Засаг даргын захирамжаар хүнсний хангалтын шуурхай штаб байгуулжээ. “Аймаг сумын хүнсний дэлгүүрийн нөөц судалгааг өдөр тутам авч үнийн өсөлтийг хянаж байгаа аж.

Мөн өргөн хэрэглээний барааг авто тээвэр болон галт тэргээр тээвэрлэж байгөө бөгөөд аймгийн Шуурхай Штабаас өгсөн зөвлөмжийн дагуу хүн бүхнийг тээврийн хөдөлгөөнд оролцуулах боломжгүй тул нэг суманд хоёр машины зөвшөөрөл өгч тэр нь сумын хэмжээний дэлгүүрийн барааг нийтэд татах хэлбэрээр зохион байгуулж байгаа” хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Related news