Дотуур байранд амьдардаг оюутнуудад дархлаа дэмжих багц, хүнсний бүтээгдэхүүн олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шуурхай хуралдааны шийдвэрээр дотуур байранд амьдарч буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн олгохоор шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг хэрэгжүүлэн ШУТИС-ийн
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн дотуур байранд амьдарч буй нийт 141
оюутанд дархлаа дэмжих багц, хүнсний бүтээгдэхүүн өгчээ. Багц бүтээгдэхүүнд
“Улаанбаатар гурил” үйлдвэрийн 1-р гурил 5 кг, цагаан будаа 5 кг, “Дархан хүнс“
үйлдвэрийн боорцог 5 кг, боодол саримс, амны хаалт 20 ширхэг, С витамин 4
боодол, зөв аарцны ундаа зэрэг зүйлс багтжээ.