58 өрхийн гишүүдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-14 11:34:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт шинээр үүссэн голомтын нэгдүгээр хавьтагчаас коронавирус илэрсэн. Тэгвэл уг хавьтагчийн явсан маршрут нь Дархан хотод хоёр өдөр өрнөсөн байна. Хамгийн ихээр анхаарал татаж буй нь Оргил худалдааны төвийн хүүхдийн тоглоомын төвд хүүхдээ хоёр цаг тоглуулсан. Тус тоглоомын төвд нийт 92 хүүхэд тоглож байсан судалгааг гаргасан байна. Одоогоор тухайн хүүхдийн хаягийг тогтоож шинжилгээнд хамруулж эхэлжээ. 92 хүүхдийн ард 58 өрхийн 394 иргэн байгааг тогтоосон бөгөөд Сэлэнгэ аймгийн хоёр, Улаанбаатар хотын 1, Шарын гол сумын гурав, Дархан сумын 86 хүүхэд тоглосон аж. Эхний удаад 112 иргэнээс шинжилгээ авсан, 2020 оны 11 сарын 13-ны 22.30  цагийн байдлаар эхний 40 иргэний хариу сөрөг гарсан байна. Дээрх өрхийн нийт иргэдийг 14-ний 12.00 цаг гэхэд бүрэн шинжилгээнд хамруулахыг аймгийн Онцгой комиссын дарга үүрэг болголоо. 

Related news