Аймгийн онцгой комиссын гишүүд, хэвлэлийнхэн шинжилгээнд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-14 11:38:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурал энэ сарын 13-нд хуралдаж үүссэн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар албадын дарга нар мэдээлэл өгсөн.

Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Б.Азжаргал бүх гишүүд, хэвлэл мэдээллийнхэн, тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтан, алба хаагчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахыг уриалсан юм. Ийнхүү хуралдааны дараагаар уг хуралд суусан 30 гаруй гишүүн коронавирусний түргэвчилсэн тестийн шинжилгээнд хамрагдсан. Уг шинжилгээгээр бүгд сөрөг гарлаа.

Related news