Соён гэгээрүүлэх танхимтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь ШШГ-445 дугаар нээлттэй хорих анги “CINEMA” нэртэй соён гэгээрүүлэх танхимтай боллоо. Уг танхимыг байгуулахад аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санхүүжүүлсэн аж.
Энэхүү соён гэгээрүүлэх танхим байгуулснаар тус хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцоход дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төлөвшлийг бий болгох давуу талтай ажээ.
Мөн Дархан хотод үйл ажиллагаа явуулж
буй Соёмбо кино
театрын хамт олон өөрсдийн хэрэглэж байсан техник хэрэгсэл, сандлыг тус хорих
ангид хандивлажээ. Уг танхимыг шинээр тохижуулах ажил нэг сар орчим үргэлжилж өнөөдөр нээлтээ хийлээ
Түүнчлэн
тус хорих ангид Монгол
Улсын Их сургуулийн стандартад нийцсэн номын санг шинээр тохижуулсан бөгөөд
цахим уншлагын 3 тасалгаанд 7000 номыг байршуулж, хүмүүжигчдэд үйлчилж байна.



