Дорноговь аймагт 2.4 сая толгой мал өвөлжиж хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-20 15:36:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт энэ онд 4231 малчин өрхийн 2.4 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна.

Тус аймгийн хэмжээнд нийт 562 өрхийн 318,6 мянган толгой мал өөрийн аймагт оторлож байгаа бол үүнээс хилийн зурваст  зургаан сумын 148 өрхийн 129,9 мянган  толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 3 сумын 155 өрхийн 69,9 мянган толгой мал,  өөр аймагт таван сумын  70 өрхийн 38,5 мянган  мал өвөлжих, хаваржих урьдчилсан төлөвлөгөө гарчээ.

Related news