Архангай аймагт саналын ирц 56 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сонгуулийн санал хураалтын явц хэвийн үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд нийт 105 хэсгийн хороонд 60956 сонгогч санал өгөхөөс 17.00 цагийн байдлаар 33928 сонгогч саналаа өгч 56 хувьтай боллоо. Аймгийн 19 сумаас хамгийн их ирцтэй Булган сум 70.5 хувьтай, аймгийн төвийн Эрдэнэбулган сум хамгийн бага буюу 43.4 хувьтай байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days