Сонгогчдын 35,5 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-15 15:52:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн ирц 15.00 цагийн байдлаар Дундговь аймагт 10753 сонгогч саналаа өгч, ирц 35,5 хувьтай байна.
Сонгуулийн ирц хамгийн олон сонгогчтой Сайнцагаан суманд 31,89 хувьтай байгаа бол хамгийн цөөн сонгогчтой Цагаандэлгэр суманд 323 сонгогч саналаа өгч 48,13 хувьтай байгаа аж.
Сонгуулийн ирц Өлзийт, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Өлзийт, Цагаандэлгэр Өндөршил суманд 40-өөс дээш, бусад суманд 30-аас дээш хувьтай байна. 

Related news