Дэлгэрхангай суманд сонгогчийн ирц хамгийн өндөр буюу 31,05 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн ирц 12
цагийн байдлаар 18,11 хувьтай байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Тус аймгийн хэмжээнд нийт 30 281 сонгогч
саналаа өгөхөөр бүртгүүлснээс 5 484 сонгогч саналаа өгөөд байна.
Тус аймгийн хэмжээнд Сайнцагаан сум хамгийн олон
сонгогчтой, 9 962 сонгогч саналаа өгөхөөс 16,91 хувь нь саналаа өгчээ.
12 цагийн байдлаар Дэлгэрхангай суманд сонгуулийн ирц
хамгийн өндөр буюу 31,05 хувьтай байгаа бол Адаацаг, Дэрэн, Гурвансайхан суманд
ирц 15 гаруйхан хувьтай байгаа ажээ.
Хөдөөгийн 14 сумаас Эрдэнэдалай сум хамгийн олон
сонгогчтой. Тус сумын 3737 сонгогчоос 19,75 хувь нь саналаа өгсөн байна.