Нэг жил түрээсгүй ажиллуулахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Бүрэгхангай суманд өнгөрсөн оны сүүлээр худалдаа үйлчилгээний 2 төвийг шинээр ашиглалтанд оруулсан. Тус төвийг Бүрэгхангай аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хос хас” ХХК нийгмийн хариуцлагын гэрээний дагуу 99 сая төгрөгийн өртөгтэйгөөр барьжээ.
Худалдаа үйлчилгээний төвийг ашиглалтад оруулан 30 иргэнийг ажлын байраар хангаж 1 жил түрээсгүйгээр ажиллуулахаар орон нутагт хүлээлгэн өгсөн нь одоогоор үйл ажиллагаа нь жигд явагдаж байна. Тус төвд хүнс бараа, цагаан идээ, түхий эд, үсчин, гуталчин зэрэг бүхий л үйл ажиллага нэг дор цогцолсон сайн мэдээ байна.
П.Батням