34.2 мянган тонн байгалийн хадлан бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 35,2 мянган тэжээлийн нэгж буюу
56415,3 мянган тонн байгалийн хадлан бэлтгэнэ. 10 дугаар сарын эхний
хагасын байдлаар нийт
бэлтгэх хадлангийн 60.6 хувь буюу 34.2 мян.тонн байгалийн хадлан бэлтгэсэн аж.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор
аюулгүйн нөөцөд аймаг 200 тонн өвс, 50 тонн тэжээл, сумд тус бүр 50 тонн өвс, 20
тонн малын тэжээл бэлтгэн нөөцлөх даалгавартай аж. Аймаг, орон нутгийн
тухайд аюулгүйн нөөцийн өвс
бэлтгэхээр 3 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан бөгөөд 70 тонн өвс, 8 тонн малын
тэжээл байршуулжээ. Цаг
агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим газарт хадлан бэлтгэх ажил 7-10
хоног хойшилж эхэлсэн.
Түүнчлэн
2020 оны хавар оны эхний
хээлтэгч малын 88.7 хувь нь төллөж 146678 толгой төл мал тус аймагт бойжиж
байна. Аймгийн хэмжээнд 2020-2021 онд нийт 4 сумын малчин, мал бүхий 17 багийн
хонин толгойд шилжүүлснээр 587659 толгой мал өвөлжиж хаваржих аж.
Иймд малын хадлан тэжээлийг сайн бэлдэх хэрэгтэйг анхааруулж байгаа ажээ.