Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:45:36

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Мөрөн сумын хэмжээнд гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг зарлав.

Мөрөн сумын айл өрхүүдийн 95 хувь нь гэр хороололд амьдардаг ба 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн талбай маш бага байгаа тул гэр хорооллын гудамжинд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах үүсгэл санаачлагыг дэмжиж, иргэдийн мод, зүлэг тарих сонирхлыг нэмэгдүүлэх, хүний амьдрах таатай орчин, хүүхдэд ээлтэй, эрүүл ногоон орчин бий болгох зорилготой гэнэ.

Нэг гудамж бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болох эхлэл тавигдаж “Жишиг гудамж” бий болгох нэг төслийг шалгаруулж Байгаль орчин аялал жуулчлалын газраас 2 сая төгрөгөөр санхүүжүүлэх бол төсөл хэрэгжүүлэгч иргэн өөрийн хөрөнгө нэг сая төгрөгөөс доошгүй хөрөнгө оруулалтыг хийсэн байх шаардлагатай ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news