Замын-Үүдэд хүн эмнэлгийн барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-10 12:38:24

Дорноговь/МОНЦАМЭ/. Замын-Үүдэд сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд 2013 онд баригдаж эхэлсэн 100 ортой  хүн эмнэлгийн барилга ашиглалтад орлоо.

Олон жил царцаагдаад байсан барилгын ажлыг 2019 оноос эрчимжүүлснээр энэ оны дөрөвдүгээр улиралд ийн ашиглалтад оруулсан аж.

Зуун ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажлыг улсын төсвийн 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Арвис интернэшнл” ХХК  2013 оноос гүйцэтгэж эхэлсэн ч ашиглалтад оруулж чадаагүй өнөөг хүрсэн аж.

Шинэ эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг болон холбогдох албаныхан оролцлоо.

Ийнхүү шинэ эмнэлэгтэй болсноор Замын-Үүд сумын иргэд эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй, хурдан шуурхай авах боломж бүрдэж буй.

Related news