Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжих төслийг хүлээн авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжих төслийг энэ оны 10 дугаар сарын 16-ны 17 цаг хүртэл сумын ЗДТГ-т хүлээн авч байна.
Орон нутгаас эрчимжсэн мал аж ахуй, бүх төрлийн хаяг үйлдвэрлэх, мал, амьтны тэжээл үйлдвэрлэх, барилгын материал үйлдвэрлэх, хог хаягдал дахин боловсруулах, мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон зарлажээ.
“Сум хөгжүүлэх сан”-гаас 300 орчим сая төгрөгийн
санхүүжилтийг жилдээ олгох боломжтой. 2017 онд 23 төсөлд 307 сая төгрөг, 2018
онд 15 төсөлд 235 сая төгрөгийн зээл, 2019 онд 16 төсөлд 219.6 сая төгрөг
олгосон байна. Төслийн хэрэгжилт 90 гаруй хувьтай байна гэж Сайншанд
сумын ЗДТГ-аас мэдээлэв.