Бооцоот уралдаанд 250 гаруй морьд тоосоо өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 12:24:31

“Увсын хурд” Морин спорт уяачдын холбооноос “Төвийн бүсийн хурд-2016” уралдааныг энэ сарын 15-ны өдөр зохион явууллаа. Уралдаанд аймгийн 10 гаруй сумын 250 гаруй морьд тоосоо өргөлөө.

Азарганд Зүүнхангай сумын Б.Цэрэнтогтохын хүрэн халзан, Улаангом сумын Б.Алтангэрэлийн бор, Өлгий сумын Д.Баасансүрэнгийн хүрэн, тус сумын Ч.Эрдэнэ-Очирын хонгор, Өмнөговь сумын Х.Батдоржийн хүрэн тус тус айргийн таваар давхисан юм. Соёолонд Зүүнговь сумын Ө.Түмэнжаргалын халтар, Зүүнговь сумын Б.Норовсамбуугийн хүрэн, Баруунтуруун сумын Г.Идэрмөнхийн булаг хүрэн, Өмнөговь сумын Н.Сүрэнхорлоогийн хээр, Завхан сумын Н.Чулуунбаатарын хул давхилаа. Харин их насанд Түргэн сумын Б.Отгонбаярын хонгор, Түргэн сумын Д.Батцэнгэлийн саарал, Зүүнговь сумын З.Дамдинсүрэнгийн хүрэн, Давст сумын Ж.Баттогтохын хүрэн халзан, Улаангом сумын Д.Цэдэнбалын хүрэн тус тус айрагдсан юм.

Дааганд Зүүнговь сумын Б.Баярхүүгийн халиун, Тариалан сумын Б.Бямбацогтын хул, Өмнөговь сумын Р.Төмөрчөдөрийн хээр, Наранбулаг сумын О.Баярсайханы шарга, Улаангом сумын Б.Балдоржийн хээр, шүдлэнд Өлгий сумын З.Дэндэвийн буган халтар, мөн сумын З.Бямбажаргалын хүрэн, Тэс сумын Ч.Лхагвагийн хонгор халзан, Наранбулаг сумын Б.Анхбаярын хонгор, Өлгий сумын Л.Бямбажавын буурал тус тус айрагдлаа. Хязааланд Өлгий сумын Л.Бямбажавын бор халзан, Зүүнговь сумын Б.Ганзоригийн хээр алаг, Сагил сумын Э.Насанбатын хонгор, Зүүнговь сумын Б.Норовсамбуугийн хонгор, Наранбулаг сумын О.Баярсайханы шаргал айргийн таваар давхисан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Related news