Энэ хичээлийн жилд 42 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт 2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн 29 цэцэрлэг, хувийн хэвшлийн 13 нийт 42 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах ажээ.
Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн шинжилгээг аймгийн ЭМГ-тай хамтран хуваарийн дагуу зохион байгуулж байгаа ба шинжилгээ авах ажил 78%-тай байна. Энэ жил Дархан суманд төрийн өмчийн хоёр цэцэрлэг буюу 29, 30 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтад орж, Дархан сумын 6, 13 дугаар цэцэрлэгийн өргөтгөлүүд нэмэгдсэн аж. Шинээр ашиглалтад орж буй 29 дүгээр цэцэрлэгт 50 хүүхэд, 30 дугаар цэцэрлэгт 80 хүүхэд бүртгэжээ.
Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх
боловсролд 3, 4, 5 настай 7188 хүүхэд хамрагдах бол хоёр настай 2408 хүүхэд
байгаа судалгаа гарчээ.