Зарим сургууль танхим болон цахимаар хичээллэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хичээлийн жил онцлогтой эхэлж байна. Халдвар тархахаас сэргийлж ЕБС-иудыг танхим болон цахим хослуулан хичээллүүлэхээр болсон аж.
Тодруулбал, 2020-2021 оны хичээлийн жилд БШУ-ны сайдын А/17 дугаар тушаалын дагуу 4, 9, 15, 16, 18, Од, Оюуны-Ирээдүй зэрэг нийт 7 сургуулийн хичээл 3 өдөр танхимаар, 2 өдөр танхимын бус арга буюу цахимаар, 20 сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 5 өдөр танхимаар зохион байгуулахаар болжээ.
Дээрх сургуулиуд
нь олон сурагчтай, 2-3 ээлжээр хичээллэдэг тул ийнхүү зохицуулалт хийсэн
байна. Дэд бүлгээр хичээллэхээр зохион байгуулалт хийхэд 1 дэд
бүлэгт 16-25 хүүхэдтэй хичээллэхээр хуваарийг гаргасан аж.
Энэ
хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 18, хувийн хэвшлийн 9 нийт 27 ерөнхий боловсролын
сургууль үйл ажиллагаагаа явуулна. 1 дүгээр ангид 2549 сурагч элсэн орохоос 1682 сурагч
бүртгүүлсэн аж.
Цахим элсэлтийн бүртгэл 65,9%-тай байна. Сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх
зорилгоор хамран сургах тойргийн дагуу бүртгэл хийж байгаа ажээ.
9 дүгээр сарын 1-ний өдрийн эхний
цагийг “Эх хэлний өдөр” –ийг тохиолдуулан монгол хэл, түүхийн сэдвээр хичээл
орохоор төлөвлөсөн байна.