Ослын улмаас нэг хүн амь насаа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт зам тээврийн ослын улмаас нэг хүн амь насаа алджээ.
Энэ сарын 18-ны 03 цаг 10 минутын орчим тус сумын нутаг Нартын ам гэх газарт дээрх осол гарсан байна. Хово маркийн автомашины жолооч Б нь жолоч А гийн жолоодож явсан Нортбенз маркийн автомашинтай мөргөлджээ. Улмаар Хово маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй Б-ийн амь нас хохирсон харамсалтай зам тээврийн осол гарсан байна. Ослын шалтгаан жолооч ядарсны улмаас үүрэглэсэн байж болзошгүй аж. Тиймээс жолооч нарыг орон нутгийн замд гарахдаа анхаарал болгоомжтой явах, сайн унтаж амарч байхыг Цагдаагийн газраас сануулж байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
12 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days