“Гэрэлтэй Замын-Үүд” аянд нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-08-19 14:03:48

Дорноговь /МОНЦАМЭ/.Замын-Үүд сумын ЗДТГ-аас сумын гэрэлтүүлгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, зорилгоор “Гэрэлтэй Замын-Үүд” аян өрнүүлж байна.

Сумын гэрэлтүүлгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай, аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй зорчих нөхцөлийг бий болгохоор ажиллаж байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Хүндэтгэлийн хаалганы гэрэлтүүлгийн ажлыг Дорноговь аймгийн цахилгаан түгээх, сүлжээний Замын-Үүд дэх хэсэг нийгмийн хариуцлагын хүрээнд байнгын эрчим хүчтэй болгосон байна. Мөн суурьшлын бүсийн авто зам дагуух гэрэлтүүлгийг туузан гэрлээр ороож байна.

Мөн Аж ахуй нэгж, албан байгууллагууд гаднах гэрэлтүүлгээ сайжруулж өнгө үзэмжээ нэмэгдүүлэхийг албаныхан уриалсан юм. Дашрамд дурдахад өнгөрсөн онуудад сумын ИТХ-ын хуралдаанаар боомт хотын гол хэсгүүдэд камер байршуулах зорилгоор нийт 39 сая төгрөгийн төсөв баталж  41 ширхэг теле камерыг сумын гол уулзвар гарцуудад байршуулсан аж.

Related news