Бог малыг аянга ниргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ суманд аянга цахилгаантай аадар бороо орсны улмаас аянга бууж, бог мал өртжээ.
Тус сумын Ингэт багийн Доод хоод гэдэг газар зусч байгаа
малчин А-ын 10 хонь, 33 ямаа аянгад ниргүүлж хорогдсон байна. Өнгөрсөн долоо
хоногийн Баасан гарагийн үүдээс хойш орсон дуу, цахилгаантай аадар борооны үеэр
аянгад өртсөн малын сэг зэмийг сумын Тамгын газрын ажлын хэсэг очиж газарт булж
дарсан байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days