Аймгийн хүндэт шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган
/МОНЦАМЭ/ Тулгар төрийн
2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор Булган
аймгийн хүндэт шагнал хүртсэн хүмүүст аймгийн баяр наадмын нээлтийн үеэр шагналыг
гардууллаа.
Аймгийн хүндэт шагнал “Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит
шагнал”-ыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу
найрагч С.Оюун, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
Д.Батчулуун, Боловсрол, соёл урлагийн газрын зөвлөх багш Ц.Уранцэцэг нар энэ
жил хүртсэн юм. Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар,
аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нар гардуулж баяр
хүргэлээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days