“Levi's” 700 ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-07-08 13:50:59

НЬЮ-ЙОРК. /AP/. АНУ-ын “Levi's” компани коронавирусний цар тахлын улмаас борлуулалт нь огцом буурсантай холбогдуулан оффисын 700 ажилтан буюу дэлхий даяарх корпорацын ажилтнуудынхаа 15 хувийг цомхотгохоор болжээ.  


Сан-Франциско хотод төвтэй жинсэн хувцас үйлдвэрлэгч “Levi's” уг цомхотголыг хийснээр жилд 100 сая орчим ам.долларыг хэмнэх бөгөөд энэхүү шийдвэр нь дэлгүүр, үйлдвэрийн ажилтнуудад хамааралгүй ажээ.


Levi's” халдварын улмаас бусад хувцас үйлдвэрлэгч компаниудын нэгэн адил дэлгүүрүүдээ түр хаахад хүрснээс гадна тус компанийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг олон их дэлгүүр хаагдаад байгаа юм.


“Манай компанийн энэ оны эхний улирлын орлого 62 хувиар буурч, 497.5 сая ам.долларт хүрч, 363.5 ам.долларын алдагдал хүлээсэн” гэж “Levi Strauss & Co” компани мэдээлсэн байна. 

Related news