Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-11 17:02:49

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш 14.00 цагаас дахин зарласан ч ирц бүрдээгүйн улмаас одоог хүртэл эхлээгүй байна. 

Тус байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар товлож, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо саналаа ирүүлээгүй учир хойшлогдоод байсан юм. Харин үдээс хойш Сонгуулийн ерөнхий хороо саналаа УИХ-д ирүүлсэн учир дахин товлогдсон ч одоог хүртэл эхлээгүй байна. 

Уг асуудлаар сонгуулийн пропорциональ тогтолцооны 28 мандатыг тойргуудад хэрхэн хуваах асуудлыг хэлэлцэх ёстой юм. Мөн тус байнгын хороо Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

Н.Туяа

 

Related news