Монгол иргэдийн оршин суух зөвшөөрлийг сунгах талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-26 16:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейт Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын дарга Д.Мөрөн, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цаг үеийн асуудал, мөн "COVID-19"-ийн халдварын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг нааштайгаар шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо.

Мөн АНУ-ын Тусгаар тогтнолын 244 жилийн ой ирэх сарын 4-ний өдөр тохиож буйтай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэв. Түүнчлэн гадаадын иргэдтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, Монголчуудын цээрлэх ёс, зан үйлийг гадаадын иргэдэд таниулан сурталчлах зорилгоор ГИХГ-аас эмхэтгэн боловсруулж бэлтгэсэн “Гадаадын иргэдтэй холбоотой зарим хуулийн зохицуулалт, Монголчуудын цээрлэх зарим ёсон” эмхэтгэл номыг АНУ-ын ЭСЯ-наас орчуулах ажлыг хийснээ гардуулан өглөө. 


Related news