Ж.Батчулуун: 7-8 жил ган хийц, төмөр үйлдвэрлэл эрхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, ган хийц, төмөр үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Дэлгэрхаан сумын иргэн Ж.Батчулуунтай цөөн хором ярилцлаа.
-ХХҮГ-аас
хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн тухай анх яаж мэдсэн бэ?
-Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд эхнэр дөрвөн хүүхдийн
хамт амьдардаг. Сумынхаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнээс
“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн талаар анх мэдээлэл авч, хамрагдахаар
шийдсэн. Ингээд 2018 онд уг хөтөлбөрт бүртгүүлж, тус газраас явуулсан сургалтад
хамрагдсан.
-Гэр
бүлийнхэндээ уг төсөлд хамрагдах гэж буй талаараа хэлэхэд тань хэрхэн хүлээж
авсан бэ?
-Эхнэр болон хүүхдүүддээ энэ хөтөлбөрт хамрагдах гэж буй
талаараа хэлэхэд баяртайгаар хүлээж авсан. Хувийн бизнес, үйл ажиллагаагаа
явуулахад дэмжлэг болохуйц, сайшаалтай хөтөлбөр тул эхнэр маань намайг их
дэмжсэн.
-Ямар зорилго чиглэлтэй төсөл
бичсэн бэ?
-Гэрийн хаалга, зуух, явуулын орон сууц гэх мэт ган хийц, төмөр
үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл бичсэн. Өмнө нь төмрөөр үйлдвэрлэл эрхэлдэг
байсан. Үйл ажиллагаагаа өргөтгөх, сайжруулахын тулд уг төсөлд хамрагдсан. Урьд
нь энэ мэт ажлын байр дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаагүй. Энэ төсөлд
хамрагдсанаар үйл ажиллагаагаа дээшлүүлж, олон зүйлийг хийсэн.
-ХХҮГ-аас
уг хөтөлбөрийн хүрээнд хэдэн сая төгрөгийн зээл олгосон бэ. Уг зээлийг
хэрхэн ашигласан бэ?
-ХХҮГ-аас гурван сая төгрөгийн хүүгүй зээл олгосон. 2018
оноос одоог хүртэл нийт 30-40 ширхэг гэрийн төмөр хаалга, хоёр явуулын орон
сууц хийгээд байна.
-Үйл
ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Миний хувьд ган хийц, төмөр үйлдвэрлэлээ ганцаараа
эрхэлж, бүтээгдэхүүнээ гаргадаг. Дөрөв болон таван ханатай гэрийн хаалга,
явуулын орон сууц, бүргэд хаалга буюу төмөр хаалга, хашааны хаалга үйдвэрлэдэг.
Үнийн хувьд явуулын орон сууц 8-12 сая, монгол гэрийн хаалга 350-450 мянга,
бүргэд хаалга 500 мянга, хашааны төмөр хаалга 650-2.5 сая төгрөгийн үнээр
хийдэг. Барагцаагаар 7-8 жил ган хийц, төмөр үйлдвэрлэл эрхэлж байна.
-Уг
төсөлд хамрагдсанаар таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-ХХҮГ-аас хэрэгжүүлсэн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т
хамрагдсанаар миний болон манай гэр бүлийн ажил, амьдралд тодорхой хэмжээгээр
өөрчлөлт гарч, ахиц дэвшил үзүүлсэн. Иймд ХХҮГ-ын хамт олонд талархсанаа
илэрхийлмээр байна.

