Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-15 16:28:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 80 гаруй мянган иргэнд 5 өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. 9-15 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Гэрэлтэй, МЭДС ТОБ, Аминхолбоо өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. 
Эдгээр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарын ирүүлсэн тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн тодорхойлолтын дагуу улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар
Гэрэлтэй ӨЭМТ-д 16 төрөл, МЭДС ТОБ-д 32, Амин холбоо ӨЭМТ-д 23 нэр төрлийн нийт 200 сая төгрөгийн өртөгтэй 71 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн аж
Сүүлийн 3 жилд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд улсын болон орон нутгийн төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнд Дархан сумын 15 дугаар багт байрлах МЭДС ТОБ Өрхийн эрүүл мэндийн төвийг 20,0 сая төгрөг, 7 дугаар багт байрлах ГОСХОТ Өрхийн эрүүл мэндийн төвийг 157,0 сая төгрөг, 3 дугаар багт байрлах Түвшин холбоо эмнэлгийг 270,6 сая төгрөг, нийт 447,6 сая төгрөгөөр санхүүжүүлэн барилгын өргөтгөлийг хийж гүйцэтгэн, мөн алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг түргэн шуурхай хүргэх зорилгоор 5 автомашиныг олгосон
юм.
Ийнхүү ӨЭМТ-үүд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр үзлэг, оношилгоо хийж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэн, улмаар эмнэлгийн ачааллыг бууруулан, иргэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг тухайд нь түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдлээ 
гэж эмч, мэргэжилтнүүд ярьж байна.


Related news