Тавдугаар сард гурван удаа үүлэнд зориудаар нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-05-22 13:25:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-өөс мэдээлснээр энэ сарын 8-нд Дэлгэрхангай, 9-нд Дэрэн, 20-нд Адаацаг суманд тус тус үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулжээ.

Эхний хоёр ажиллагаа амжилтгүй болсон бол Адаацаг суманд 1,3 мм хур тунадас орсон байна. Энэ жил хуурайшилт ихтэй, салхины хүч их байсан тул эхний хоёр ажиллагаа амжилтгүй болсныг УЦОШТ-өөс мэдээлсэн.

Монгол Улсын хэмжээнд цаг агаарт зориудаар нөлөөлөх 36 экспедиц ажилладаг ба Дундговь аймагт “Мандал бороо-1”, “Мандал бороо-2” гэсэн хоёр экспедиц үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн жил дээрх хоёр экспедиц 14 удаа цаг агаарт нөлөөлж, 10 удаа амжилттай болсон бол 4 удаа амжилтгүй болжээ.

Ирэх өдрүүдэд үүлэнд нөлөөлөх эсэхийг УЦУОШТ-ийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Э.Азжаргалаас тодруулахад “хэрэв тавдугаар сарын 22-23-нд аймгийн зүүн талын сумдад үүл хөгжвөл нөлөөлөхөөр ажиглалт хийж байна” гэлээ

Related news