Энэ онд таван худаг гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймаг энэ онд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 150 сая төгрөгийн санхүүжилт гаргаж Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Замын-Үүд суманд таван худаг гаргахаар боллоо.
Худаг гаргах компанийг сонгон шалгаруулах тендерийг Худалдан авах ажиллагааны алба зохион байгуулж аж ахуй нэгжүүдийг шалгаруулсан бөгөөд компаниудтай аймгийн ЗДТГ хамтран ажиллах гэрээ хийв.
Өнгөрсөн жил тус аймаг төр, хувийн хэвшлийн 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 худаг шинээр гаргаж ашиглалтад оруулсан юм.
Х.Эрдэнэбулган
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days