Замын-Үүдийн Онцгой комисс хуралдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнийг татаж авах шийдвэр гарсны дагуу Замын-Үүд сумын Онцгой комисс өнөөдөр хуралдаж байна.
Үүнтэй холбогдуулан
улсын Онцгой комиссын ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байгаа юм. Шинэ
коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж Замын-Үүдийн хилийг хаасан ч Улсын
онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34
иргэнийг энэ оны 03 дугаар сарын 25-нд Замын-Үүд суманд нэгдсэн зохион байгуулалтын
дагуу татан авч байсан.