Аймгийн нэгдсэн эмнэлэгт дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны хоёр дахь удаагийн хөрөнгө
оруулалтаар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж
болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг үзүүллээ.
Тодруулбал,
амьсгалын аппарат нэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч нэг, утлагын аппарат нэг, халуун
хэжмигч дижитал аппарат хоёр, пульс тоологч хоёр, коронавирусний түргэвчилсэн
тест 20 ширхэг мөн нэн шаардлагатай эмүүдийг олгожээ. Өмнө нь ЭМЯ-наас зөөврийн
рентген аппарат олгосон бөгөөд тус аймгийн нэгдсэн эмнэлэг өдгөө хоёр рентген
аппаратаар иргэдэд үйлчилж байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day