Ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол, гэр хорооллын айл өрхүүдийн муу усны нүх, жорлонг ариутгаж халдваргүйтгэх ажлыг иргэдэд үнэ төлбөргүй шуурхай зохион байгуулах ажил Сайншандад үргэлжилж байна.
Энэ сарын сарын 15-ны байдлаар 2335 өрхийн 2000 жорлон, муу усны нүх буюу 70050 м2 талбай, 56 аж ахуй нэгжийн 28000 м2 талбай, 139 км авто зам буюу 973000 м2, нийт 1071050 т2 талбайг зохих журмын дагуу халдваргүйжүүлжээ.
Шинэ төрлийн корионавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэмийг мөрдөж байгаа юм.