Гурванбулагийн сурагч хоёрдугаарт байрт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:28:29

Техник технологийн улсын 20 дугаар олимпиад олон улсын "Найрамдал" зусланд болж, аймаг, нийслэлийн нийт 27 газрын 400 орчим багш, сурагч 9 төрлийн олимпиадад орсноос Булган аймгийн дизайн технологийн эмэгтэй сурагчийн  төрөлд оролцсон Гурванбулаг сумын  суралцагч Ц.Эрдэнэханд 2 дугаар байр, мөнгөн медаль хүртжээ.

Харин эрэгтэй  төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Д.Атарбаяр 7 дугаар байр, Эрдмийн Өргөө сургуулийн дизайн технологийн багш А.Оюунцэцэг 13, дүрслэх урлагийн төрлөөр оролцсон Сайхан сумын багш Б.Баярсайхан 15, усан загварын төрөлд Хишиг-Өндөр сумын сурагч Б.Алтанбаатар 15 дугаар байруудад тус тус орлоо. Мөн Булган аймгийн БСГ-ын дизайн технологийн мэргэжилтэн Ж.Орхонтуул "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаалаасан байна.

                                                                                                                           П.Батням

Related news