"Хос багана" тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 15:49:42

Булган аймгийн Тэшиг суманд  “Хос багана” тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд 20 гэр бүл оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Зураг зурж, хайрын шүлэг зохиож, хөгжилтэй уралдаануудаар нэг үдшийг үр дүнтэй  өнгөрөөлөө. Тэмцээний ялагчаар иргэн Э.Түвшинбазарын гэр бүл тодорсон байна. ДЗОУБ-ын дэмжлэгтэй зохиогдсон энэ тэмцээний үеэр  Улаанбаатар хотын “Хан голомт” төвийн  лектор  “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвийн дор сургалт хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулж,  хуулийн зөвлөгөө өглөө. Тэшиг сумын ахмад багш  Т.Энхтуяа гэр бүлийн гишүүдэд мөн зөвлөгөө өгсөн байна.

                                                                                                                                       П.Батням

Related news