АНЭУ-д коронавирусээр халдварласан анхны тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
АБУ-ДАБИ.
/WAM/. Арабын
Нэгдсэн Эмират улсад “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины
хатгалгаагаар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.
АНЭУ-ын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамны мэдэгдсэнээр, энэ өвчнөөр
халдварласан хүний биеийн байдал тогтвортой байгаа аж.
11 сая гаруй хүн ам оршин суудаг Ухань хотод коронавирусээр үүсгэгдсэн
уушгины хатгалгаа өвчин дэгдэж эхэлсэн тухай БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны
12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. БНХАУ-д 6000 орчим хүн энэ өвчнөөр
халдварлаж, 130 гаруй хүн нас барсан байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days