Германд коронавирусний халдвар авсан дахин гурван тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЕРЛИН. /TASS/. Германы Бавари мужид “2019-nCoV” коронавирусээр халдварласан дахин гурван тохиолдол илэрлээ гэж мужийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Халдвар авсан гурван хүн гурвуулаа “Webasto” компанид ажилладаг байна. Өмнө нь энэ компанийн нэг ажилтан тус компанид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан хятад эмэгтэйгээс халдвар авж, “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн юм.
Одоо халдвар авсан хүмүүс бүгд Мюнхен хотын нэгэн эмнэлэгт хяналтад байгаа бөгөөд бусад өвчтөнөөс тусгаарласан байна. Эмч нар халдвар авсан анхны хүнтэй харьцсан байж магадгүй 40 орчим хүнийг шалгаж байгаа ажээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days