Дорнодын шатарчид Азийн аваргаас амжилт дүүрэн ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙАрабын нэгдсэн эмирт улсын Абу-Даби хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн шатрын тэмцээнээс Дорнодын баг тамирчид багаараа мөнгөн медаль хүртээд иржээ.
Тус тэмцээний блиц буюу хурдан тоглолтын ангилалд өрсөлдсөн манай тамирчид ийнхүү өндөр амжилт үзүүллээ. Манай шатарчид Ази тивийн аваргаас анхныхаа медалийг авчирч байгаагаараа энэ амжилт онцлог юм. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнээс Дорнодын шатарчин Б.Амина мөн түргэвчилсэн тоглолтын ангилалд хүрэл медаль хүртжээ. Ийнхүү манай шатарчид амжилт дүүрэн ирлээ.
Б.Туяа