Чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар төрийн нууцтай холбоотой асуудлууд хэлэлцэж буй учир хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Үүний өмнө Батлан хамгаалахын багц хуулиудын хүрээнд Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Дараа нь Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хаалттай горимд хэлэлцэж эхэллээ.
Н.Туяа