Булган аймаг энэ хавар 35 мянган га–д уринш боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 14:57:56

Булган аймгийн 73 аж ахуйн нэгж, 750–аад өрх хаврын тариалалтад бэлдэж байна. Энэ жил аймгийн хэмжээнд нийтдээ 35331 га–д үр тариа, 558 га–д төмс, 320 га–д хүнсний ногоо тариалах урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Харин 35307 га–д уринш боловсруулах зорилттой. Тариалалтанд дутагдах 2700 тн үр, 1200 тн бордоо болон шатахуун,  ургамал хамгааллын бодисын захиалгыг нэгтгэн салбарын яаманд хүргүүлээд байна. Булган аймгийн чийглэгдүү бүс болох Тэшиг,  Хутаг–Өндөр, Бугат, Сэлэнгэ, Баян–Агт зэрэг сумдад бэлтгэсэн уриншдаа бүгдэд нь буудай тариална.

Төрийн дэмжлэгийг хүлээлгүй өөрсдийн нөөц боломжоороо хаврын болон тарихын өмнөх хөрс боловсруулалтыг цаг алдалгүй хийж эхлэх хэрэгтэй байна. Энэ сарын сүүл 5 – р сарын эхээр нэлээд ахиу хур тунадас унах төлөвтэй байгаа тул цасан хучлага сайтай өвөлжсөн талбайнуудын чийгийг хааж дулааныг нь сайжруулах хэрэгтэй байна  гэсэн мэдээллийг Булган аймгийн ХХААГ – ын агрономич Б.Энхбаяр мэдээллээ.

                                                                                                                          П.Батням

Related news