Хүчтэй цасан болон шороон шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-20 20:08:50

Булган аймгийн нийт нутгаар 2016 оны 04 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд салхи 13-18 м/с, зарим үед 24-30 м/с хүрч шороон  шуурга, 24-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж шороон ба цасан шуурга шуурах тухай аймгийн УЦУОШГ–аас мэдээллээ.  

Мөн аймгийн ОБГ–аас ард иргэдэд  дараах үүргийг  өглөө. Хүчтэй цас шуургатай үед иргэд жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, малчид малын бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг сануулж цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээллийг үндэслэн ажлаа зохицуулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, жолооч нар холын замд гарахдаа тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа. Харин 04 сарын 26–аас дулаарах төлөвтэй байна.

                                                                                                                          П.Батням

Related news