Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй,
цасны
зузаан 3-14 см байна гэж аймгийн Ус,
цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нийт нутгаар өнгөрсөн сард 4-7 удаа цас орсон байна. Хангал, Бугат, Дашинчилэн суманд 11-14 см зузаан цастай байгаа аж.
-Булган, Бугат, Бүрэгхангай сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас унасан. Агаарын температурын сарын дундаж утга нийт нутгаар 12.7-25.0 градус хүйтэн буюу агаарын температурыг олон жилийн дундаж утгатай харьцуулахад Тэшиг, Хутаг-Өндөр сумаас бусад суманд олон жилийн орчим буюу түүнээс бага байлаа гэж Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн технологи инженер Д.Энхээ мэдээлэв.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day