Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь салбар сургуульд
гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийжээ.
Тойм судалгаанд тус сургууль болон "Мандах наран" эмнэлгийн удирдлага, холбогдох албан тушаалтан, багш, оюутны төлөөлөл оролцож хичээлийн А,Б байр, дотуур байр, "Мандах наран" эмнэлэгт тохиолдох магадлал бүхий аюулын төрлүүдийг "Сургуулийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны аргачлал"-ын дагуу аюулын зураглалаар гаргаж, эрсдэлийн түвшинг тодорхойлсон аж.
Эдгээр обьектуудад газар хөдлөлт, гал түймэр, халдварт өвчний эрсдэл их, осол болон хүчтэй шороон шуурга дунд түвшинд байгааг албаныхан онцолсон юм. Тойм судалгааг Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийжээ.