Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан хойшлов.
Байнгын хорооны ирц бүрдээгүй тул хуралдааныг хойшлуулсан байна. Тус хуралдаанаар Энэтхэг Улсаас авах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байсан юм.
Үдээс хойш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдаж, товд орсон асуудлуудыг хэлэлцэнэ.
Б.Туул