Ж.Чинбүрэн: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарласан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-05 14:18:49

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарласан гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ. 


Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан байна. Тиймээс эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. 


Дээрх чиглэлээрх үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгах, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. 

 

Related news