ОХУ, АНУ хоёр кибер аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээгээ сэргээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ болон ОХУ-ын албаны хүмүүс урьд нь тасалдаад байсан кибер аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлцээгээ сэргээх гэж байгаа тухай Америкийн телевизийн “CNN” компани мэдээлжээ.
Тус сувгийн мэдээлснээр, “АНУ болон ОХУ-ын кибер аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд энэ долоо хоногт уулзаж, хоёр орны хооронд кибер дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэх асуудлыг дахин хэлэлцэж эхлэх" аж.
Швейцарийн Женев хотод болох зөвлөлдөөнд Цагаан ордон, Төрийн департамент болон Холбооны мөрдөх товчооны албаны хүмүүс оролцоно.
Д.Жаргал
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days