АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-18 11:03:16

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр АН-ын байранд хуралдана.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй бөгөөд УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг батлахаас эхлээд олон шийдвэр гаргахад голлох үүрэг хүлээдэг субьект юм.

Дээрх хуралдаанаар 2016 оны УИХ болоод аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө мөрийн хөтөлбөрөө гишүүдээрээ батлуулан, аудитаар баталгаажуулах үүрэг хүлээж байгаа учраас өнөөдөр ийн хуралдаж байгаа аж.

Б.Туул

Related news