Цагаан таягтнууд спортын наадамдаа амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-06 09:19:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд Монголын Хараагүйчүүдийн холбооны нэрэмжит Спортын их наадам болсон байна. 4 жилд нэг удаа болдог тус наадамд Дархан-Уул аймгийн 6 тамирчин оролцож багийн дүнгээрээ 6 дугаар байрт оржээ.
Нийтдээ 9 аймгийн 23 баг тамирчид оролцсон энэхүү наадмын Жудо бөхийн төрөлд Б.Чинбаяр хүрэл медаль, Наранбаяр мөнгөн медаль, Н.Ундрахсайхан алтан медаль хүртжээ. Харин Ш.Оюунбат шоо даамны төрөлд хүрэл медаль, Булган 100 буудалт даамны төрөлд мөнгөн медаль, шоо даамны төрөлд хүрэл медаль, Ц.Орхон шатрын төрөлд алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Related news