"1990" кино удахгүй нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-05 15:59:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва “LVA” энтертайнментынхаа 10 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “1990” уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна.

Уг кино нь 1990 онд Монголын нийгэм, ард түмний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн болон тэр болгон хүнд тохиолдохгүй онцгой цаг үеийн тухай өгүүлнэ. “1990” киноны зохиолыг Д.Лхагва өөрөө бичиж найруулснаас гадна, гол дүрд нь тогложээ. Харин эмэгтэй гол дүрийг дуучин А.Хишигдалай бүтээжээ. Тэдний хамтран дуулсан киноны шинэ  дуу маргааш цацагдана. 

“Guys” хамтлагийн залуус кино урлагт хүч үзэцгээснээс хойш Д.Лхагвын хувьд, 2010 онд өөрийн нэрийг товчилсон “LVA” нэртэй энтертайнмент байгуулж, “Амьдрал төсөл” киног анхлан бүтээсэн юм. Түүнээс хойш “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк Од”, “Мухар гудамж” зэрэг хэд хэдэн кино хийгээд байна.

Related news