Альцгеймерийг удаашруулдаг эм бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /BBC/. Альцгеймер өвчнийг удаашруулдаг анхны эмийг бүтээж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон гэж АНУ-ын биотехнологийн “Biogen” компани мягмар гарагт мэдээлжээ.
Одоогийн байдлаар
дээрхтэй ижил үйлчилгээ үзүүлдэг нэг ч эм байхгүй ба зөвхөн шинж
тэмдгийг намдаадаг эмнүүд худалдаалагдаж байгаа юм. “Biogen” компани “aducanumab” нэртэй эмийнхээ зөвшөөрлийг АНУ-ын эрх
баригчдаас хүсэхээр төлөвлөж байгаа ажээ.
“Biogen” компанийн шинэ эмийн талаарх мэдээлэл
олон нийтийг ихэд гайхшруулсан бөгөөд тус компани туршилтын үр дүн амжилт
олоогүй улмаас судалгааны ажлаа үргэлжлүүлэхгүй хэмээн өнгөрсөн гуравдугаар
сард мэдэгдэж байжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days