Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн
үйлчилгээний загвар төвийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
газрын дэргэд 2019 оны 06 дугаар сард байгуулсан. Тус төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж
сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн
хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх
юм.
Тухайлбал, ажил хайж буй иргэний хөдөлмөр
эрхлэх чадварыг үнэлж, улмаар тухайн иргэний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх
хувийн төлөвлөгөөг боловсруулж өгөх ажээ. Залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих
зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 3 долоо хоногийн хугацаатай үе шаттай
хэрэгжүүлдэг аж. Эхний сургалтад 10 залуу хамрагдан 5 нь ажлын
байртай болж чаджээ. Харин 2 дахь шатны сургалтад дахин 10 залуу
хамрагдаж байна. Энэхүү үйл ажиллагааг Швейцарийн хөгжлийн
агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг групп хэрэгжүүлж буй бөгөөд Залуучуудын
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт
Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар
төслийн Олон улсын зөвлөх Иван Ткач төвийн үйл ажиллагаатай танилцсан
байна.