Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор байнгын жижүүр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-11 12:11:24

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төрийн албаны үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл авах байнгын жижүүр ирэх сарыг хүртэл ажиллаж байна.

Өнгөрсөн зургадугаар сараас хойш жижүүрийн үүргийг Булган сумын багийн Засаг дарга, аймгийн хэлтэс, агентлаг, төрийн байгууллагын удирдлага 75 албан тушаалтан гүйцэтгэжээ.

Үүрэг гүйцэтгэж байгаа жижүүр төрийн ажлын зохион байгуулалтын шуурхай байдлыг хангаж, бүтээн байгуулалтын ажил, ногоон байгууламж, хог цэвэрлэгээний чанар гүйцэтгэлд хяналт тавьж, тухайн ажил хаиуцсан албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор бүх сумтай холбоо барьж, цаг үеийн ажил, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авч нэгтгэн аймгийн Засаг даргад танилцуулж байна. Мөн төрийн байгууллагуудын ажлын цаг ашиглалтад хяналт тавих үүргийг гүйцэтгэж буй.

Related news